Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны арын Улз мөн Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны арын Улз мөн Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-50 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Бүгсий, Идэр, Хэрлэн, Онон, Байдраг, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-60 см давсан байна.

Харин Орхон Дэлгэрмөрөн, Улз, голууд үерийн аюултай түвшинг 5-40 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8-р сарын 11-ний өдөр Бэлтэс голын усны түвшин 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-08-10

Хуваалцах