Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Сэлэнгэ Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Байдраг, Халх,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Сэлэнгэ Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Байдраг, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-70 см давсан байна. Харин Орхон, Улз голууд үерийн аюултай түвшинг 15-40 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-08-11

Хуваалцах