Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Сэлэнгэ, Эг, Бэлтэс, Идэр, Ачуут, Хараа голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж Сэлэнгэ,
Мэдээллийн алба

Наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Сэлэнгэ, Эг, Бэлтэс, Идэр, Ачуут, Хараа голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-55 см давсан байна.
Харин Орхон, Улз голууд үерийн аюултай түвшинг 15-30 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-08-13


















