Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.
Мэдээллийн алба

9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.
Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Чонохарайх, Баруунтуруун, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, ус судлалын Халх-Баянхошуу, Улз-Эрээнцав харуул орчимд үерийн аюултай түвшинг 10-15 см давсан байдалтай байна.
Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг гол руу орохгүй байхыг анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-09-29


















