Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийхөөс 5-15 см нэмэгдэж, Буянт гол Ховд, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийхөөс 5-15 см нэмэгдэж, Буянт гол Ховд , Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 10-15 см, Ховд, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй голын хувьд олон жилийн дундаж түвшинг 20-50 тус тус давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус судлалын сектор

Хуваалцах