Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн гол Мөрөн хот, Шишхэд гол Ринченлхүмбэ сум орчмоор өмнөх өдрөөс 35-45 см-ээр нэмэгдэн үерийн түвшинг даваад байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

ӨнөөдрийнбайдлаарДэлгэрмөрөн гол Мөрөн хот, Шишхэд гол Ринченлхүмбэ сум орчмоор өмнөх өдрөөс 35-45 см-ээр нэмэгдэн үерийн түвшинг даваад байна. Түүнчлэн Алтай нуруунаас усжих Ховд, Буянт голуудын адаг, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчмоор, Хэрлэн гол эхээр буюу Мөнгөнморьт сум орчмоор тус тус үерийн түвшинг давж, үерийн байдалтай байна. 2014 оны 7 дугаар сарын 12-ны дээрх голуудын усны түвшин буурах хандлагатай хэдий ч үерийн түвшинг давсан хэвээр байх төлөвтэй байна.Иймд Баяр наадмын өдрүүдэд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн Баяр наадмын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар эрэг, сууршин зусаж буй малчид, хот суурин газрын ард иргэдийг гэнэтийн уруйн үерээс аюулаас сэрэмжлүүлж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн

Хуваалцах