Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдөр буюу долоодугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хэнтийн нурууны ар зүүн хажуугаас усжих Хурх, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт , Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу долоодугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хэнтийн нурууны ар зүүн хажуугаас усжих Хурх, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см тус тус давсан байдалтай байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Ус цаг уур, орчны хүрээлэн
2014.07.18


















