Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Улаанбаатар хот, Алтанбулаг сум/, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нуруунаас эх авдаг Сэлэнгэ, Орхон , Онги /Сайхан-Овоо сум/, Алтай нуруунаас эхтэй
Мэдээллийн алба

Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Улаанбаатар хот, Алтанбулаг сум/, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нуруунаас эх авдаг Сэлэнгэ, Орхон , Онги /Сайхан-Овоо сум/, Алтай нуруунаас эхтэй Үенч, Бодонч, Булган зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см нэмэгдэж, Туул /Зайсан орчимд/, Онон, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дунджийг 5-15 см, Бүгсий, Буянт, Үенч зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см даван тус тус үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2025-05-15


















