Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Алтанбулаг сум/, Ерөө, зүүн хажуугийн Онон /Дадал сум/, Улз /Дашбалбар/, Хангай нуруунаас эх авдаг Сэлэнгэ /Хялгант-Зүүнбүрэн- Сүхбаатар/,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Алтанбулаг сум/, Ерөө, зүүн хажуугийн Онон /Дадал сум/, Улз /Дашбалбар/, Хангай нуруунаас эх авдаг Сэлэнгэ /Хялгант-Зүүнбүрэн- Сүхбаатар/, Орхон /Орхон-Сайхан/ , Идэр, Зэгстэй, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-75 см, Ховд, Булган, Үенч зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025-05-16

Хуваалцах