Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Буянт, Завхан, Цагаантуруут,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Буянт, Завхан, Цагаантуруут, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-35 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Булган гол үерийн түвшинг 15-40 см, Буянт гол үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах