Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 3-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Зүүнбүрэн сум, Сүхбаатар орчимд олон жилийн дунджийг 5-65 см давсан байна. Харин Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 20 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.

Маргааш буюу долоодугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 20 см, Сүхбаатар хот орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан гол мөрний дагуу суурьшиж буй ард иргэд, аялаж зугаалж яваа хүмүүс үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2025-07-03

Хуваалцах