Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Хархорин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол Чулуут, Гичгэнэ гол Тариат сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Хархорин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол Чулуут, Гичгэнэ гол Тариат сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см тус тус нэмэгдсэн байна. Мөн Орхон гол Бат-Өлзий /Архангай/, Хархорин сум, Таац гол Нарийнтээл, Шаргалзуут гол Шаргалзуут, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 5-35 см даван үерлэж байна.

21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгааладээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Хуваалцах