Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

ЦУОШГ: Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Үүр гол олон жилийн дундаж түвшинг 20 см, Бэлтэс гол үерийн түвшинг 20 см давсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

ЦУОШГ: Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Үүр гол олон жилийн дундаж түвшинг 20 см, Бэлтэс гол үерийн түвшинг 20 см давсан байна.

Мөн түүнчлэн Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 7 см давсан хэвээр байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэхээс мэдээллээ.

Хуваалцах