Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Маргааш буюу 30-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 65 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэх төлөвтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Долдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Босгийн гүүр/ , Тэрэлж, Сөгнөгөр, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 30-90 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Тэрэлж, Туул /Лүн/, Сөгнөгөр, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/, зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см давсан байдалтай хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 30-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 65 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Хангайн бүс-Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах