Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2026 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!. Зураг: МҮОНРТ

2026 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар хот, Алтанбулаг, Лүн сум/ , Сөгнөгөр, Хараа /Дархан/, Хэрлэн, /Мөнгөнморьт сум/, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/ , Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Балж , Онон гол үерийн аюултай түвшинг 5-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026-08-03

Хуваалцах