Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2015 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эх авсан Ховд, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, ус судлалын Ховд-Мянгад, Буянт-Ховд, Төгрөг-Манхан харуул орчимд үерийн аюултай түвшинг
Мэдээллийн алба

2015 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эх авсан Ховд, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, ус судлалын Ховд-Мянгад, Буянт-Ховд, Төгрөг-Манхан харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см даван үерлэж байгаа бол Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг, Алтай нурууны Долооннуур гол Мөнххайрхан сум орчимд үерийн түвшинг 5-30 см давсан хэвээр байна.
Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Ус судлалын сектор


















