Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2015 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эх авсан Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2015 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эх авсан Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна.

Ус судлалын Ховд-Мянгад, Буянт-Ховд, Төгрөг-Манхан харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см давсан байдалтай байгаа бол Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг, Алтай нурууны Долооннуур гол Мөнххайрхан сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна.

Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус цаг уур орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Ус судлалын сектор

Хуваалцах