Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2015 оны долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Орхон голын эх болон дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Хархорин сум орчимд
Мэдээллийн алба

2015 оны долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар Орхон голын эх болон дундуур усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Хархорин сум орчимд үерийн түвшинг 30 см даваад байна. Мөн түүнчлэн Хангайн өврийн Завхан, Байдраг, Шаргалжуут голын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдэж Байдраг гол Баянбүрд орчмоор үерийн түвшинг 30 см давсан байдалтай байна.
Өөрөөр хэлбэл сүүлийн 2-3 өдрийн байдлаар усны түвшин нэмэгдсээр буй дээр дурьдсан голуудын усны гүн 0.80-0.90 см нэмэгдсэн байх тул дээрх голуудын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2015.07.17


















