Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар Орхон голын адаг, Улз голын нийт уртын дагууд, Туул гол Лүн сум, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар Орхон голын адаг, Улз голын нийт уртын дагууд, Туул гол Лүн сум, Балж гол Дадал сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Орхон, Идэр, Байдраг, Онги, Улз, Хэрлэн, Онон, Чонохарайх зэрэг голууд үерийн түвшинг 5-80 см давсан байдалтай байна.

Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Халх гол Баянхошуу сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэсэн хэвээр байгаа юм.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах