Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон гол Бат-Өлзий, Хархорин, Орхонтуул сум орчмоор, Хөвсгөлийн уулаас эхтэй Үүр гол Цагаан-Үүр, Хангай нуруунаас эхтэй Чулуут гол Чулуут болон Өндөр-Улаан сум орчмоор
Мэдээллийн алба

Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Орхон гол Бат-Өлзий, Хархорин, Орхонтуул сум орчмоор, Хөвсгөлийн уулаас эхтэй Үүр гол Цагаан-Үүр, Хангай нуруунаас эхтэй Чулуут гол Чулуут болон Өндөр-Улаан сум орчмоор мөн Хойдтамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-30 см нэмэгдсэн.
Маргааш буюу зургаадугаар сарын 20-ны өдөр Чулуут гол Өндөр-Улаан, Орхон гол Хархорин сум орчмоор усны түвшин 10-20 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс


















