Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Онон /Дадал/, Хэрлэн /Баянмөнх-Чойбалсан/, Буянт, Хархираа гол үерийн түвшинг 5-25 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см давсан байдалтай байна.
Мэдээллийн алба

Долоодугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны араас усжих Сэлэнгэ /Зүүнбүрэн/, өврийн Таац, Хүнгүй, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.
Онон /Дадал/, Хэрлэн /Баянмөнх-Чойбалсан/, Буянт, Хархираа гол үерийн түвшинг 5-25 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см давсан байдалтай байна.
Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Завханы зүүн, Булганы баруун хэсгээр түр зуурын усархаг бороо орох төлөвтэй тул дээрх аймгуудын нутгаар урсан өнгөрөх гол мөрний сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


















