Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Эг, Хурх, Онон, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон,
Мэдээллийн алба

Наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Эг, Хурх, Онон, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-40 см , Туул гол Лүн , Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Наймдугаар сарын 7-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-08-06


















