Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

Наймдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Эг, Барх, Онон, Хэрлэн голын эх, Хангай нурууны арын Идэр, өврийн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Эг, Барх, Онон, Хэрлэн голын эх, Хангай нурууны арын Идэр, өврийн Шаргалжуут, Цагаантуруут, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдсэн байна.

Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 8-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд усны түвшин 10-30 см нэмэгдэж, үерийн түвшинг 10-20 см даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019.08.07

Хуваалцах