Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

Наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Хараа, Онон, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, Орхон, өврийн Түй, Байдраг, Буянт, Завхан, Онги, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул, Хараа, Онон, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, Орхон, өврийн Түй, Байдраг, Буянт, Завхан, Онги, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Хэнтий нурууны Ерөө, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Цагаантуруут, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа, Намир, Хариг болон Сэлэнгэ мөрний адгаар үерийн түвшинг 5-35 см , Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 10-нд Хэрлэн гол Чойбалсан орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-08-09

Хуваалцах