Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-26 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр зүүн хажуугийн
Мэдээллийн алба

Наймдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-26 см нэмэгдсэн байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул гол, Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Есдугээр сарын 15-нд Туул гол, Алтанбулаг сум орчимд усны түвшин 30 см орчим нэмэгдэж, үерийн түвшинг 10 см даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-08-14


















