Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
Наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгдсэн байна. Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Онон, Туул болон Хэрлэн голын нийт уртын дагууд
Мэдээллийн алба

Наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгдсэн байна. Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Онон, Туул болон Хэрлэн голын нийт уртын дагууд мөн түүнчлэн Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см , Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-08-16


















