Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз, Хангай нурууны арын Идэр, Хануй, Орхон, өврийн Таац, Зэгстэй, Цагаантуруут, Буянт, Онги, Заг, Байдраг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн б

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз, Хангай нурууны арын Идэр, Хануй, Орхон, өврийн Таац, Зэгстэй, Цагаантуруут, Буянт, Онги, Заг, Байдраг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Хэрлэн / Мөнгөнморьт/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-65 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялаж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

2024-08-23

Хуваалцах