Үерийн аюулаас урьдчилан сэргийлье
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн 28-y хорооны Засаг даргад Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулах талаар улсын /ахлах/ байцаагчийн хамтарсан зөвлөмж хүргүүлэв. Үүнд:
Мэдээллийн алба


Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн 28-y хорооны Засаг даргад Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулах талаар улсын /ахлах/ байцаагчийн хамтарсан зөвлөмж хүргүүлэв. Үүнд:1. – Монгол Улсын “Барилгын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4. дэх /зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх/ заалтыг, – Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 /нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх/, 9.5.2. /хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах/, 9.5.5. /Хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих/, 9.5.6 /хог хаягдлын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах/ дахь заалтуудыг, – Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам”-ын 4.1. дэх /Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадна ирмэгээс гадагш 10 метр, … зайд байхаар тогтоох./ дэх, 8.2 /Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламж, хамгаалалтын зурвас бүхий газарт зөвшөөрөлгүй суурьших, ахуйн болон үйлдвэрийн бохир ус, хог хаягдал хаяхыг хориглох/ дахь заалтуудыг, – Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолоор баталсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын холбогдох заалтуудыг,– Зөрчлийн тухай хууль бусад хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүүрэг, хороодын Засаг даргын хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын дүн мэдээг фото зургаар харьцуулан баримтжуулж, тухай бүр нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэс” facebook хаягаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ирүүлэх,2. Баянзүрх дүүрэг, тухайн хороодын нутаг дэвсгэрт байрлаж буй Үерийн хамгаалалтын барилга байгууламжуудад үзлэг хийж, хамгаалалтын зурвас зөрчсөн, ахуйн хог хаягдал хуримтлагдсан, инженерийн шугам сүлжээ угсарч далан сувгийн нэвтрүүлэх чадварыг бууруулсан, далан сувгийн ашиглалт, засвар үйлчилгээнд хүндрэл учруулах нөхцлийг бүрдүүлсэн зэрэг зөрчил дутагдлуудыг арилгах, /дүүргийн газрын алба, үйлдвэр үйлчилгээ хариуцсан болон бусад холбогдох нэгж, байгууллагуудыг оролцуулж, хамтран ажиллах/,3. Үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулга, сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөө өгөх, хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх,4. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийг хоггүй байлгах, эрсдэлгүй орчинг бий болгоход иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн идэвхийг нь сайжруулах ажлыг зохион байгуулах, 5. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг нь ухамсарлуулан таниулж, соён гэгээрүүлэх ажлыг хийж, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх бусад холбогдох арга хэмжээг авах


















