Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулагдаж байна

Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажлыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулагдаж байна
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

Ойрын өдрүүдэд бороо хур ихтэй байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний ажлыг зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд дүүргийн 8,9,10,16 дугаар хорооны үерийн аюултай бүсэд буусан нийт 36 өрхөд нүүх тухай шаардах хуудас хүргүүлж, 180 өрхийн 400 иргэнд үерийн аюулаас сэргийлэх санамж, материал тараан, сэрэмжлүүлэг, заавар өгсөн юм. Уг ажилд Онцгой байдлын хэлтсээс нийт 12 алба хаагч, хороондын зохион байгуулагч нар, хэсгийн ахлагч 7 хүний бүрэлдэхүүн гарч ажиллалаа.

Хуваалцах