Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Чулуут гол Чулуут сум болон Буянт гол Отгон сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20 см нэмэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Чулуут гол Чулуут сум болон Буянт гол Отгон сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20 см нэмэгджээ. Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Онон, Улз, Халх, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Ховд, Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голууд үерийн түвшинг 5-145 см, Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар /Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 10-60 см адгаар 75 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

Хуваалцах