Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн дараах халдваргүйжүүлэлт хийхдээ анхаараарай

Зөв халдваргүйжүүлэлт нь ус, хөрсөөр дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн дараах халдваргүйжүүлэлт хийхдээ анхаараарай
Үерийн дараах халдваргүйжүүлэлт хийхдээ анхаараарай. Зураг: МҮОНРТ

Баяр, наадмын өдрүүдэд үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас үер усны эрсдэл нэмэгдэж байна.

Үерийн дараа халдваргүйжүүлэлт хийхдээ бодисыг зөв найруулж хэрэглэхээс гадна өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь чухал.

-Халдваргүйжүүлэх бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах

-Хэт мэдрэг, харшилтай бол халдваргүйжүүлэх бодисыг болгоомжтой хэрэглэх

-Амны хаалт, бээлий зэрэг хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэх

-Халдваргүйжүүлэх уусмалыг зааврын дагуу зөв найруулж хэрэглэх

-Бусад химийн бодистой хольж хэрэглэхгүй байх

-Цэвэрлэгээний дараа гараа сайтар угааж, өрөө тасалгааны агаар сэлгэлтийг хийнэ.

Зөв халдваргүйжүүлэлт нь ус, хөрсөөр дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм.

Хуваалцах