Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаа, чингэлгийг албан буулгажээ

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/677 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэр,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаа, чингэлгийг албан буулгажээ
Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаа, чингэлгийг албан буулгажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/677 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн орчимд Сэлбэ голын үерийн далангийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй суурьшсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, газрыг чөлөөлөх, шилжин суурьших бүсийн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс, Газар зохион байгуулалтын алба хамтран үерийн эрсдэл бүхий газар зөвшөөрөлгүй суурьшсан айл өрх, аж ахуй нэгж байгууллагын төмөр болон модон хашаа, чингэлгийг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах