Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Үерийн гамшиг нүүрлээд байгаа бүс нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна

Италийн хойд муж Эмилия Романьяд нүүрлээд байгаа үерийн гамшгаас үүдэн орон нутгийн 2 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваад байна. Тус бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас голын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн гамшиг нүүрлээд байгаа бүс нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна
Үерийн гамшиг нүүрлээд байгаа бүс нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Италийн хойд муж ЭмилияРоманьяд нүүрлээд байгаа үерийн гамшгаас үүдэн орон нутгийн 2 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваад байна. Тус бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас голын усны төвшин эрс нэмэгджээ. Мужийн иргэний хамгаалалтын албаныхны мэдээлж байгаагаар аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд нисдэг тэрэг, газар уснаа явагчийг ашиглаж байгаа аж.

Юуны түрүүнд үерийн усанд автсан Лентижон суурингаас нэг мянга гаруй оршин суугчийг нь нүүлгэн шилжүүлжээ. Мөн Боретто хотоос нэг мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энца голын ус эргээсээ хальж даланг нь сүйтгэсэн учир РежонельЭмилия мужийн хэдэн суурин ийнхүү усанд автаад байгаа юм. Гэхдээ байгалийн энэ гамшигт өртөж амиа алдсан хүн байхгүй гэж орон нутгийнхан мэдээлж байна.

Италид өнгөрсөн даваа гарагаас эхлэн цаг агаар муудаж аадар бороо, цас ээлжлэн орох болсон юм. Иргэний хамгаалалтын үндэсний газраас байгалийн энэ гамшигтай холбоотойгоор Лигури, Тоскан мужуудад аюулын улаан төвшинг зарласан юм. Харин өчигдөр ийм төвшингЭмилииРоманья мужид зарласан байна. Цаг уурын газрын мэдээгээр Фриули, Венеци, ЖулияВенето мужуудад байгалийн аюултай үзэгдэл болж болзошгүйг анхааруулж байгаа аж.

Хуваалцах