Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн улмаар өчигдөр 869 дуудлага иржээ

Нийслэл хотод өчигдөр орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүрэг бүхэлдээ үерт автжээ. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автаж, ялангуяа Баянзүрх дүүргийн III хороо “Чингис” зочид буудлын зүүн талын автозам, “Бөхийн өргөө”-ний урд талын хороолол дунд дахь автоз

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн улмаар өчигдөр 869 дуудлага иржээ
Үерийн улмаар өчигдөр 869 дуудлага иржээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотод өчигдөр орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүрэг бүхэлдээ үерт автжээ. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автаж, ялангуяа Баянзүрх дүүргийн III хороо “Чингис” зочид буудлын зүүн талын автозам, “Бөхийн өргөө”-ний урд талын хороолол дунд дахь автозам усаар дүүрч, иргэдийн автомашин суух, хөвөх, орц болон газар доорхи давхарууд усанд автсан байна. Энэ өдөр нийтдээ иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 869 дуудлага мэдээлэл ирсэн гэж Нийслэлийн онцгой байдлын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Үнэнбаатар хэллээ.

Дээрх дүүргүүд үерт автсан гэх дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид шөнийн турш ажиллаж, үерт автсан айл өрхүүдэд тусламж үзүүлжээ.

Хуваалцах