Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Үерийн улмаас хоёр хүн нас баржээ

Баруун хойд Хятадын Шаанси мужид өнгөрөгч даваа гарагт аадар борооны улмаас үер болж, есөн жуулчин сураггүй болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн улмаас хоёр хүн нас баржээ
Үерийн улмаас хоёр хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Баруун хойд Хятадын Шаанси мужид өнгөрөгч даваа гарагт аадар борооны улмаас үер болж, есөн жуулчин сураггүй болсон байна. Qinling уулсын тосгонд борооноос хорогдон түр буудалсан жуулчид уулаас буусан их усанд урсаж одсон аж. Одоогоор аврагчид эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөө өглөө хоёр жуулчны цогцсыг гаргасан байна.

Орон нутгийн цагдаагийн байгууллагын үзэж буйгаар үлдсэн долоон жуулчин ч амьд олдох магадлал бага гэнэ. Мужийн онцгой байдлын албаныхан даваа гарагт 15 хүн үерт урссан хэмээн зарлаж байсан ч цагдаагийн байгууллага 9 хүн живсэн гэх албан тоо хэлсэн байна.

Хуваалцах