Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн уснаас 32 хүний амь насыг авран хамгааллаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газарт үер усны 13 дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын албан хаагчид үер усны аюулаас иргэдийг аврах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан ажилласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн уснаас 32 хүний амь насыг авран хамгааллаа
Үерийн уснаас 32 хүний амь насыг авран хамгааллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газарт үер усны 13 дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын албан хаагчид үер усны аюулаас иргэдийг аврах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан ажилласан байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 7, 22 дугаар хороо хуучнаар 22-ын товчоо Орбит орчимд гудамж тайлбай, айлуудын гэр, хашаа усанд автсанаас 32 иргэнийг үерийн аюулаас аварч , шаварт суусан байсан 5 автомашиныг татан гаргажээ.

МөнХан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо, Шувуун фабрик орчим айлуудын гэр, хашаа, гахайн байр усанд автсан тухай 4 дуудлага ирж дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 10 албан хаач, 2 автомашинтай хүрэлцэн очиж усанд автсан гэрийг нүүлгэн шилжүүлж, хашаа, гахайн байранд тогтсон усыг соруулан, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2015 оны долоодугаар сарын 19-ний өдрийн 14:05 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын Нэгдүгээр багийн “Мандал” амралтын газрын ойролцоох Туул голын усны түвшин нэмэгдэж амралтын гэр усанд автсан гэсэн дуудлага өгсний дагуу Дүүргийн ОБХ-ээс бэлтгэл ээлжийн 5 албан хаагч хүрэлцэн очиход “Мандал” амралтын газрын гэр болон иргэн С-ийн 3 ширхэг гэр үерийн усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж ажиллажээ.

Үерийн улмаас амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүн байгаагүй гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах