Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерийн усны хоолойд кабелийн шугам байрлуулснаас бөглөрөл үүсчээ

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах борооны ус зайлуулах коллектор-3 шугамын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Нарны гүүрний баруун талд байрлах үерийн ус зайлуулах 1500мм-ийн бетон хоолойд нийт 7ш, 35м урт кабель шугам байрлуулсан зөрчил илэрлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерийн усны хоолойд кабелийн шугам байрлуулснаас бөглөрөл үүсчээ
Үерийн усны хоолойд кабелийн шугам байрлуулснаас бөглөрөл үүсчээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах борооны ус зайлуулах коллектор-3 шугамын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Нарны гүүрний баруун талд байрлах үерийн ус зайлуулах 1500мм-ийн бетон хоолойд нийт 7ш, 35м урт кабель шугам байрлуулсан зөрчил илэрлээ.

Дээрх шугамнуудаас шалтгаалан үерийн ус бүрэн зарцуулгаар өнгөрч чадахгүй бөглөрөл үүсч, Нарны замын 2 тал усанд автагддаг байна. Иймд шугам эзэмшигчийг тодруулж, хоолойг чөлөөлөхийг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т үүрэг болгов.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах