Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Үерт 202 байшин урсаж, дөрвөн гүүр нуржээ

Индонезийн Сулавеси мужид үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 5703 хүн орон гэрээ орхихоос өөр аргагүй болжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерт 202 байшин урсаж, дөрвөн гүүр нуржээ
Үерт 202 байшин урсаж, дөрвөн гүүр нуржээ. Зураг: МҮОНРТ

Индонезийн Сулавеси мужид үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 5703 хүн орон гэрээ орхихоос өөр аргагүй болжээ. Энэ тухай Индонезийн Үндэсний байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах газрын төлөөлөгчийн хэлснээс эш татан “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Лалинду, Валасола, Ландаве гол эргээсээ хальж, ойр орчмын суурингуудыг усанд автуулсан байна. Энэ үеэр иргэд гэрээсээ зугтаж, өндөрлөг газар толгой хоргодохоос өөр аргагүйд хүрчээ.

Үерийн уршгаар 202 байшин урсаж, дөрвөн гүүр нурж, цагаан будааны мянга орчим га талбай, загасны цөөрмийн 420 га газар усанд автжээ.

Хуваалцах