Үерт автсан айлуудад яаралтай тусламж үзүүлэв
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 сарын 21-ний өдөр үргэлжилсэн орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 8,17,12, 21 дүгээр хорооны гудамжны айл өрхүүд усанд автлаа гэсэн 32 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд б
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны зургаадугаар сарын 21-ний өдөр үргэлжилсэн орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 8,17,12, 21 дүгээр хорооны гудамжны айл өрхүүд усанд автлаа гэсэн 32 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, НҮГ-1,2,3 , тухайн байршлыг хамаарах хороодын удирдлагууд 11 нэгж техник тоног төхөөрөмж, 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр 18 дуудлага дээр хамтран ус соруулж зайлуулах, далан босгох, зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж ажиллалаа.

Үерийн улмаас 21 дүгээр хорооны хатуу хучилтай 200 м авто зам үерийн усанд автаж эвдэрч цөмөрсөн мөн хорооны үерийн ус зайлуулах байгууламж ачааллаа даахгүй хальж, сэтэрч 3 гудамжны 100 гаруй айл өрх айл усанд автсан байсныг аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг мотопомп ашиглан соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор хангаж ажиллав.


Эх сурвалж: ОБЕГ


















