Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Үерт боогдсон иргэдийг аварчээ

2500 хүн үерийн усанд боогдож, зарим газартаа усны түвшин гурван метр болсон талаар ССTV мэдээллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерт боогдсон иргэдийг аварчээ
Үерт боогдсон иргэдийг аварчээ. Зураг: МҮОНРТ

Усархаг, ширүүн борооны улмаас Хятадын томоохон гол мөрөн үерлэж, ойролцоох газар нутаг үерт автаад байгаа билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдийн ширүүн борооны улмаас БНХАУ-ын Анхүй мужийн Лю Ань хотын Жиньань хороолол усанд автагдаж, 2500 хүн үерийн усанд боогдож, зарим газартаа усны түвшин гурван метр болсон талаар ССTV мэдээллээ.

Тэгвэл Анхүй мужийн Лю Ань хот дахь цэрэг, зэвсэгт хүчний аврах баг 14 усан онгоц хөдөлгөн, үерт хашигдсан иргэдийг аюулгүй газар руу шилжүүлэх ажлыг шуурхай гардан гүйцэтгэсэн аж. Үүний зэрэгцээ Анхүй мужийн тухайн хороололд шуурхай авралтын мэргэжлийн бие бүрэлдэхүүн 61 хүнийг томилон, 12 усан онгоц нэмж үерийн гамшгийн эсрэг ажиллажээ. Ийн тус өдрийн 21:00 цагийн үеэр цэргүүд, иргэд хамтран 2200 гаруй хүнийг аюулгүй бүсэд шилжүүлж чадсан байна.

Хуваалцах