Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үерт өртсөн 5 өрхөд гэр олгоно

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 7 дугаар сарын дунд үеэр орсон үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үерт өртсөн 5 өрхөд гэр олгоно
Үерт өртсөн 5 өрхөд гэр олгоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ оны 7 дугаар сарын дунд үеэр орсон үргэлжилсэн болон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын мэдээлэл, үерийн хамгаалалт, үүссэн хог, далан суваг шуудууг цэвэрлэх зэрэг хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид авах хэмжээний талаар санал солилцож, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Мөн үер усны гамшгаас болж хохирсон айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, орон гэр нь үерт өртсөн, зайлшгүй дэмжлэг шаардлагатай 5 өрхөд Улаан загалмайн хороо болон дүүргийн Засаг даргын нөөцөөс санхүүжилтийг шийдвэрлэж гэр олгохоор болсон байна.

Хуваалцах