Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уг нь амьд байсан...

Та бүхэн ээж модны 2012, 2015 онд авсан зургийг харж байна. Энэхүү зургийг өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьсан нэгэн ийнхүү халаглажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уг нь амьд байсан...
Уг нь амьд байсан.... Зураг: МҮОНРТ

Та бүхэн ээж модны 2012, 2015 онд авсан зургийг харж байна. Энэхүү зургийг өөрийн фэйсбүүк хуудаснаа тавьсан нэгэн ийнхүү халаглажээ. Тэрбээр “2012 онд амьд байсан “Ээж мод” 2015 онд яагаад хувхай цагаан болчихов. Энэ нь та бидний шүтлэг буруу байгаатай холбоотой. Хичнээн "Ээж мод"-ыг бид үхүүлж байж зөв шүтлэгээ олох ард түмэн бэ. Монголчууд шүтлэгтэй ард түмэн. Буруу шүтлэг байгальд халтай гэдэг. Хэрэв та ямар нэгэн амьд байгаль тэр дундаа модыг хайрлан шүтэж, түүнд зальбирах гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай” хэмээсэн байна.

Түүний анхааруулгад:

1.Цайны дээж, сүү зэргээ тухайн модонд биш, 4 зүгтээ ойр орчимд агаарт өргөсөн өргөл нь хөрсөндөө шингэж, таны сэтгэл, өргөсөн өргөл нь шим болон тухайн орчиндоо дэгдэн хүрдэг

2.Хадаг модонд ямар ч хэрэггүй зүйлс. Хэрэв та модонд хадаг уях аваас түүнийг гомдоож, түүнийг алж байгаатай адил. Хэрэв зайлшгүй хадаг уях, залах шаардлагатай бол тухайн шүтлэгтэй модны дэргэд хадаг уяж болох зориулалтын тулгуур бүхий шон, хөндлөн мод зэргийг бэлтгэж, түүндээ өргөж байх нь зөв

3.Амьд модонд сэтгэлээ уудлан, хэлэх зүйлээ ХЭЛЭН ШИВШИЖ, түүнд даатгахад таны хүслийг хүлээн авдаг. Харин хэлэх зүйл тань билэг, ерөөлийн үгс байхад сайн байдаг. Өвчин зовлон, бүтэлгүйтэх зэрэг сөрөг үгсийг хэлж шивших нь таагүй гэдгийг анхаараарай.
4.Өөх тос, шар тосыг амьд амьсгалж буй модонд түрхдэггүй. Энэ нь амьсгалах нүх сүвийг нь бөглөн модыг үхүүлэхэд хүргэдэг. Тиймээс барьж зориулж авч ирсэн идээ, боов боорцог, чихэр, шар тос, өөх тос зэргээ ойр орчимд нь ил тавьж өргөхөд болно.

5.Хамгийн гол нь байгаль эхээ байгаа чигээр нь хайрлан шүтэж, хойч үедээ уламжлуулан үлдээх нь та бидний үүрэг юм шүү...

Хуваалцах