Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартжээ

өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 11, 36 дугаар хороонд угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартжээ
Угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартжээ. Зураг: МҮОНРТ

Дулааны улирал эхэлж, айл өрхийн галлагаа багассан хэдий ч иргэд угаарын хийн хордлогод хордох тохиолдол цөөнгүй байна.

Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 11, 36 дугаар хороонд угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартжээ.

Иймд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлж зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах, насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх, түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах, нэг дор хэт ихээр түлэхгүй байх, орой унтахдаа галласан тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгах, угаар мэдрэгчийг унтраахгүй байх хэрэгтэйг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах