Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угаартсан 4 хүүхэд, 2 том хүнийг эсэн мэнд аварчээ

Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд “Хархираа” хүнсний дэлгүүр шатаж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаартсан 4 хүүхэд, 2 том хүнийг эсэн мэнд аварчээ
Угаартсан 4 хүүхэд, 2 том хүнийг эсэн мэнд аварчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжинд “Хархираа” хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг шөнийн 03:32 цагт ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 18, 26, 29 дүгээр ангийн тасгуудыг очиход 15х12 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.

Уг гал түймрийн утаанд 14 настай, эрэгтэй 2 дугаар давхрын баруун хойд талын жижиг өрөөнд угаартаж ухаангүй байдалтай байсныг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахмад М.Ганзориг, Аврагч, гал сөнөөгч, ахлагч Б.Содномцэрэн, ахлагч Д.Хасбазар нар эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулан ХХУХ баг ашиглан аварч гарган НТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалсан байна.

Мөн гал түймэрт 35-40 орчим насны эрэгтэй, эмэгтэй, 6 настай эмэгтэй, 15 настай эмэгтэй, 13 настай эрэгтэй нар угаартсан байсныг аварч гарган НТТТ-ийн 103-ын эмч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах