Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угаарын хий мэдрэгчийг хэрхэн ашиглах вэ

Угаарын хийн хэмжээ 200ppm-ээс их байвал удалгүй дахин дуугарна. Энэ нь угаарын хий аюултай төвшинд хүрснийг илтгэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаарын хий мэдрэгчийг хэрхэн ашиглах вэ
Угаарын хий мэдрэгчийг хэрхэн ашиглах вэ. Зураг: МҮОНРТ

Угаарын хий мэдрэгчийг хэрхэн ашиглах вэ

1. Төхөөрөмжийн сав, баглааг задалсны дараа батарейг хийж, мэдрэгч өөрөө өөрийгөө шалгаж дуусах хүртэл хүлээнэ.

2. Асаах үед угаарын хий мэдрэгч нь дуугарч, улаан гэрэл нэг удаа анивчина.

Угаарын хий мэдрэгч нь ямар тохиолдолд дуугарах вэ?

1. Дохиолол дуугарсан үед "Reset" товчийг даран унтраана.

2. Унтраасны дараа угаарын хий өндөр байвал дахин дуугарна.

3. Угаарын хийн хэмжээ 70ррm-200ppm хооронд байвал 5 орчим минутын дараа дахин дуугарна.

4. Угаарын хийн хэмжээ 200ppm-ээс их байвал удалгүй дахин дуугарна. Энэ нь угаарын хий аюултай түвшинд хүрснийг илтгэнэ.

Хуваалцах