Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угаарын хийд долоон хүн хорджээ

Өнгөрөгч өдрүүдэд хордлогын яаралтай төвд 12 хүн хандсанаас эмийн бодист тав, угаарын хийд долоон хүн хордсон байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаарын хийд долоон хүн хорджээ
Угаарын хийд долоон хүн хорджээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр сүүлийн үед иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж, угаарын хийд угаартаж амиа алдах нь ихэсчээ. Тодруулбал, өнгөрөгч өдрүүдэд хордлогын яаралтай төвд 12 хүн хандсанаас эмийн бодист тав, угаарын хийд долоон хүн хордсон байна. Үүнээс өмнө буюу оны дараахан Баянзүрх дүүргийн IV хороонд 20 настай эмэгтэй, Чингэлтэй дүүргийн VII хороонд 22 настай эрэгтэй автомашиндаа угаартаж нас барсан бол өнгөрөгч өдөр хэсэг залуус автомашиндаа архи ууж байгаад амиа алджээ.

Иймд иргэд согтуурсан үедээ жолооны ард суухгүй байх, угаартахаас сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах