Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан хуваарийн дагуу Агаарын чанарын хяналтын хэлтэсээс Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын 65 өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, угаарын хий мэдрэгч хэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан хуваарийн дагуу Агаарын чанарын хяналтын хэлтэсээс Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын 65 өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа эсэхэд хяналт тавин, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалтаар угаарын хий мэдрэгчээ ажиллуулаагүй, эвдэрсэн, тэжээлээс салгасан, зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан айл өрхүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч зуух яндангаа хэрхэн хөөлөх болон угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах