Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран “Угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа
Угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран “Угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, мөн Гачуурт, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Энэ хүрээнд “Угаарын хийн хордлого, түүнээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга замууд” сэдвээр НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр, “Угаарын хийн хордлогын үед үзүүлэх яаралтай тусламж” сэдвээр Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд нар хичээл зааж, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг, дадлага олгосон байна.

Эх сурвалж: НЭМГ

Хуваалцах