Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Угалз 160-180 см, түүнээс ч урт эвэртэй

Аргаль, угалз бол хонины зэрлэг өвөг бөгөөд өдгөө дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угалз 160-180 см, түүнээс ч урт эвэртэй
Угалз 160-180 см, түүнээс ч урт эвэртэй. Зураг: МҮОНРТ

Аргаль, угалз бол хонины зэрлэг өвөг бөгөөд өдгөө дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм.

Аргаль Ховд аймгийн Цамбагарав, Байтагийн уул, Мянган угалзтын нуруу, Увсын Хархираа, Түргэний уулс, Говь-Алтайн Хар азарга, Хантайширын нуруу, Бурхан буудай уул, Хангай, Хэнтийн нурууны салбар уулсаар элбэг тархан амьдардаг зэрлэг хонь юм.

Биеийн ерөнхий төрхөөр монгол хоньтой адил, төстэй боловч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан цэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй. Эр нь том, эм нь арай багавтар биетэй. Эрийг нь угалз, эмийг нь аргаль гэнэ.

Угалзын биеийн жин нь 200 кг, Цээжний өргөн нь 115-120 см, Эврийн урт нь 160-180 см, түүнээс ч урт байдаг.

Хуваалцах