Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Угандагийн тамирчин олимпод оролцох эрхээ хасуулав

Тэрбээр тэмцээнд оролцох эрхээ хасуулсан анхны тамирчин боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Угандагийн тамирчин олимпод оролцох эрхээ хасуулав
Угандагийн тамирчин олимпод оролцох эрхээ хасуулав. Зураг: МҮОНРТ

Уганда Улсаас ирсэн тамирчин энэ сарын 1-нд зөвшөөрөлгүй гадагш гарсан тул олимпод оролцох эрхийг нь хасч, долоодугаар сарын 5-ны дотор нутаг буцаахаар болсон талаар Токиогийн олимпын Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

Тус тамирчин бие нь өвдсөний улмаас эмийн сан орж, эм авахаар гарсан хэмээн тайлбарласан боловч дүрэм журам зөрчсөн тул ийнхүү арга хэмжээ авсан байна.

Тэрбээр тэмцээнд оролцох эрхээ хасуулсан анхны тамирчин боллоо.

Олимпын наадамд оролцож буй тамирчид зөвхөн зөвшөөрөгдсөн маршрут буюу бэлтгэлийн талбай, тэмцээний талбай, нисэх онгоцны буудал, урьдчилан зөвшөөрөл авсан мужид л очих боломжтой юм.

Хуваалцах